ЦАГИЙН ХУВААРЬ:Даваа - Баасан: 09 AM - 06 PM
Бямба, Ням амарна;

Манай хаяг:ЧД, 13-р хороо, 17-р сургуулийн
автобусны буудал. Утас: 11357082

ЭЛСЭЛТ: ЭНЭРЭЛ ДС-Н ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ 8-Р САРЫН 25-31 НЫ ХООРОНД СУРГУУЛИЙН БАЙРАН ДЭЭР ЯВАГДАНА

09:00 - 17:00 ЦАГИЙН ХООРОНД, утас: 88078860

99

Days

08

Hrs

40

Mins

9

secs

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Эрхэм зорилго: Үндэсний болон бүс нутгийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нотолгоонд суурилсан
боловсролтой хөрвөх чадвартай эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

1

Түүхэн товчоо

“Энэрэл” коллеж нь Гэгээрлийн сайдын 1999/5/03-ны №97 тушаалаар сувилахуйн чиглэлийн хувийн хэвшлийн анхны сургуул болон үүсгэн байгуулагдав. Сургуулийн 15 жилийн ойг 2014 онд өргөнөөр тэмдэглэв. БСШУ-ны сайдын 2015/6/10-ны А/218 дугаар тушаалаар “Энэрэл” дээд сургууль болов. Оюутнууддаа гадаадад залгуулан сурах, төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжоор хангах үүднээс АНУ-ын сувилагчдын нийгэмлэг, Япон, Солонгос, Хятадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэ жил 20 дахь элсэлтээ авч байна.

1

Магадлан итгэмжлэл

Тус сургууль нь 2007, 2014 онуудад БСШУЯ-с аттестатчилагдсан. 2011 онд магадлан итгэмжлэгдсэн ба 2018 оны 3-р сард өөрийн үнэлгээний тайлангаа бичиж хүлээлгэн өгөн 2 дахь шатны магадлан итгэмжлэлийн шатандт явж байна. БСШУ-ны сайдын 2015 оны 6-р сарын 10-ны өдрийн А/218 дугаар тушаалаар “Энэрэл” дээд сургууль болсон. Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн хувьд төрийн сангийн ба хувийн хэвшлээс зарладаг бүхий л тэтгэлэг, зээл тусламжинд хамрагдах боломжтой.

1

Төгсөгчид

Манай төгсөгдчийн 95% нь төгсөөд шууд ажлын байраар хангагддаг ба өнөөдрийн байдлаар 11 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. 2017-2018 оны хичээлийн жилд сувилахуйн мэргэжлийн 16 дахь,сувилагч мэргэжлийн 17 дахь, эх баригч мэргэжлийн 13 дахь, эм найруулагч мэргэжлийн 2 дахь төгсөлтөө хийж байгаа бөгөөд, эх орны өнцөг булан бүрт манай 2000 гаруй төгсөгч ажиллаж амьдарч, эрүүл мэндийн ариун манаанд зогсож байна.

1

Эрдэм шинжилгээ, судалгаа, дадлага

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон явуулдаг бөгөөд 16 жилийн хугацаанд эрдэм шинжилгээний 3 төсөл хэрэгжүүлэв. Сургууль улирал бүр “Сувилагч” сонин гаргадаг ба 2014 оноос “Энэрэл-эрдэм шинжилгээ”-ний сэтгүүлийн эрхлэн гаргаж байна. Оюутны эмнэл зүйн дадлагыг улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй томоохон эмнэлэгүүд дээр хийлгэж байна.

1

Сургалтын орчин

2009 онд Энэрэл ДС-н өөрийн байранд орон өдгөө 2 лекцийн заал, мэс засал, яаралтай тусламж, анатоми, нийгмийн эрүүл мэнд, дотрын сувилахуй, патфизиологи, эм судлал, эх барих, эхийн сувилахуй, хүүхдийн сувилахуйн кабинетууд, эм зүй, мэдээллийн технологи, биологи, хими, хэл зүйн лабораториуд, биеийн тамирын заал, номын сан, цайны газар, сургуулийн залгаа оуюутны дотуур байр бүхий оюутанд ээлтэй орчин бүрдүүлэн сургалт явуулж байна.

1

Олон нийтийн арга хэмжээнүүд

Соёл, урлаг, спортын наадам жил бүр уламжлал болгон явуулдаг бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, 100 буудалт даамын тэмцээн, урлагийн наадам, танилцах өдөрлөг, АСТ, АХА зэрэг уралдаан тэмцээнүүдийг оюутны алба, оуютны зөвлөлөөс зохион байгуулдаг. Мөн дүүргээс болон бусад их дээд сургуулиудаас зохион байгуулдаг “Олимпийн дэвжээ” гэх мэт сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүдэд сургууль байнга амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртээд байна.

ЭЛСЭЛТ

ЭДС-д элсэгч нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой байна.

1
Бүртгэл:

Элсэлтийн бүртгэл 07.01 нээс Энэрэл ДС дээр болон аймгуудын элсэлтийн комиссийн байранд явагдана. Элсэгч нь бүртгэлийн анкетийг бөглөн боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, бакалаврын анги бол ЭЕШ батламж, хувийн хэрэг, 2% цээж зурaг, бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг тушаана.

2
Оюутан элсүүлэх шалгуур:

Бакалаврын ангийн элсэгч ЭЕШ-ын хими, биологи, нийгэм, математик, англи хэл, физикийн аль нэг дээр нь 410-аас доошгүй оноо авсан байна. Дипломын ангид ЭЕШ шаардахгүй.

3
Сургалтын гэрээ:

Бүртгүүлж томилолт авсан ба сургалтын төлбөрийг 50%-с дээш хийсэн элсэгчдийг 8-р сарын 25-30-ний өдрүүдэд бүртгэж сургалтын гэрээ байгуулна. Сургалтын төлбөрийг 09.05-с өмнө 100% хийсэн элсэгчид 200 000 төгрөгний хөнгөлөлт үзүүлнэ.

 

КАБИНЕТУУД

УРИА: ЧАНАРТАЙ СУРГАЛТ, ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН

СУВИЛАХУЙ
ЭМ СУДЛАЛ
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ
АНАТОМИ
ЭХ БАРИХ
МЭС ЗАСАЛ

20

ЖИЛ

60

БАГШ

500

ОЮУТАН

100+

ХӨТӨЛБӨРҮҮД