ЦАГИЙН ХУВААРЬ:Даваа - Баасан: 09 AM - 06 PM
Бямба, Ням амарна;

Манай хаяг:ЧД, 13-р хороо, Энэрэл ДС-н байр
17-р сургуулийн автобусны буудал

ЭЛСЭЛТ: ЭНЭРЭЛ ДС-Н ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ 8-Р САРЫН 18-С 9-Р САРЫН 10 НЫ ХООРОНД СУРГУУЛИЙН БАЙРАН ДЭЭР, ОРОН НУТАГТ БОЛОН ОНЛАЙНААР ЯВАГДАНА. ОНЛАЙНААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ https://forms.gle/5VHMo7Te9nPTPNf98 ХАЯГААР ОРЖ БҮРТГҮҮЛНЭ

УТАС: 89980895, 88046875, 11-357084

99

Days

08

Hrs

40

Mins

9

secs

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Эрхэм зорилго: Үндэсний болон бүс нутгийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нотолгоонд суурилсан
боловсролтой хөрвөх чадвартай эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

1

Түүхэн товчоо

“Энэрэл” коллеж нь Гэгээрлийн сайдын 1999/5/03-ны №97 тушаалаар сувилахуйн чиглэлийн хувийн хэвшлийн анхны сургуул болон үүсгэн байгуулагдав. Сургуулийн 15 жилийн ойг 2014 онд өргөнөөр тэмдэглэв. БСШУ-ны сайдын 2015/6/10-ны А/218 дугаар тушаалаар “Энэрэл” дээд сургууль болов. Оюутнууддаа гадаадад залгуулан сурах, төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжоор хангах үүднээс АНУ-ын сувилагчдын нийгэмлэг, Япон, Солонгос, Хятадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэ жил 22 дахь элсэлтээ авч байна.

1

Магадлан итгэмжлэл

Тус сургууль нь 2007, 2014, 2018 онуудад БСШУЯ-с аттестатчилагдсан. 2011 онд анх магадлан итгэмжлэгдсэн ба 2019 онд хоёр дахь шатны ахисан түвшний магадлан итгэмжлэл авсан. БСШУ-ны сайдын 2015 оны 6-р сарын 10-ны өдрийн А/218 дугаар тушаалаар “Энэрэл” дээд сургууль болсон. Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн хувьд төрийн сангийн ба хувийн хэвшлээс зарладаг бүхий л тэтгэлэг, зээл тусламжинд хамрагдах боломжтой.

1

Төгсөгчид

Манай төгсөгдчийн 95% нь төгсөөд шууд ажлын байраар хангагддаг ба өнөөдрийн байдлаар 13 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. 2020-2021 оны хичээлийн жилд сувилахуйн мэргэжлийн 20 дахь,сувилагч мэргэжлийн 21 дахь, эх баригч мэргэжлийн 17 дахь, эм найруулагч мэргэжлийн 6 дахь, эм зүйч мэргэжлээр анхны төгсөлтөө хийсэн бөгөөд, эх орны өнцөг булан бүрт манай 2500 гаруй төгсөгч ажиллаж амьдарч, эрүүл мэндийн ариун манаанд зогсож байна.

1

Эрдэм шинжилгээ, судалгаа, дадлага

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон явуулдаг бөгөөд 17 жилийн хугацаанд эрдэм шинжилгээний 3 төсөл хэрэгжүүлэв. Сургууль улирал бүр “Сувилагч” сонин гаргадаг ба 2014 оноос “Энэрэл-эрдэм шинжилгээ”-ний сэтгүүлийн эрхлэн гаргаж байна. Оюутны эмнэл зүйн дадлагыг улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй томоохон эмнэлэгүүд дээр хийлгэж байна.

1

Сургалтын орчин

2009 онд Энэрэл ДС-н өөрийн байранд орон өдгөө 2 лекцийн заал, мэс засал, яаралтай тусламж, анатоми, нийгмийн эрүүл мэнд, дотрын сувилахуй, патфизиологи, эм судлал, эх барих, эхийн сувилахуй, хүүхдийн сувилахуйн кабинетууд, эм зүй, мэдээллийн технологи, биологи, хими, хэл зүйн лабораториуд, биеийн тамирын заал, номын сан, цайны газар, сургуулийн залгаа оуюутны дотуур байр бүхий оюутанд ээлтэй орчин бүрдүүлэн сургалт явуулж байна.

1

Олон нийтийн арга хэмжээнүүд

Соёл, урлаг, спортын наадам жил бүр уламжлал болгон явуулдаг бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, 100 буудалт даамын тэмцээн, урлагийн наадам, танилцах өдөрлөг, АСТ, АХА зэрэг уралдаан тэмцээнүүдийг оюутны алба, оуютны зөвлөлөөс зохион байгуулдаг. Мөн дүүргээс болон бусад их дээд сургуулиудаас зохион байгуулдаг “Олимпийн дэвжээ” гэх мэт сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүдэд сургууль байнга амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртээд байна.

СУРГУУЛИЙН ДҮРЭМ, ЖУРАМ

   
  • Сургуулийн дүрэм журмын эмхэтгэл    
  • Багшийн гарын авлага    
  • Элсэлтийн журам

  • ЭЛСЭЛТ

    ЭДС-д элсэгч нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой байна. Холбоо барих утас: 89980895, 88046875, 11-357084

    1
    Бүртгэл:

    Элсэлтийн бүртгэл нь Энэрэл дээд сургуулийн хичээлийн байран дээр, орон нутагч болон цахимаар https://forms.gle/5VHMo7Te9nPTPNf98 хаягаар элсэгчдийн хүсэлтийг хүлээн авч, бүртгэнэ. Элсэгч нь бүртгэлийн анкет бөглөн боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, бакалаврын анги бол ЭЕШ батламж, хувийн хэрэг, 2% цээж зураг, бүртгэлийн хураамж 15.000 төгрөг тушаана.

    2
    Оюутан элсүүлэх шалгуур:

    Бакалаврын ангийн элсэгч ЭЕШ-ын хими, биологи, нийгэм, математик, англи хэл, физикийн аль нэг дээр нь 440-аас доошгүй оноо авсан байна. Дипломын ангид ЭЕШ босго оноо шаардахгүй.

    3
    Сургалтын гэрээ:

    Бүртгүүлж томилолт авсан ба сургалтын төлбөрийг 50% -аас дээш хийсэн элсэгчдийг 8-р сарын 25-с бүртгэж сургалтын гэрээ байгуулна.

     


    ОЮУТНЫ ХОЛБООС

       
  • Элсэгдийн хөтөч    
  • Сургалтын төлөвлөгөө    
  • Сувилагч мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын үр дүн    
  • Эм зүй, эм найруулагчийн хөтөлбөрийн сургалтын үр дүн    
  • Сувилахуйн 3 жилийн дипломын хөтөлбөрийн танилцуулга




  • СПОРТЫН АВАРГУУД


    КАБИНЕТУУД

    УРИА: ЧАНАРТАЙ СУРГАЛТ, ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН

    СУВИЛАХУЙ
    ЭМ СУДЛАЛ
    ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ
    АНАТОМИ
    ЭХ БАРИХ
    МЭС ЗАСАЛ

    20

    ЖИЛ

    60

    БАГШ

    500

    ОЮУТАН

    100+

    ХӨТӨЛБӨРҮҮД